Суудлын автомашинд авлигыг мэдээлэх стикер байршуулна       

A- A A+
Суудлын автомашинд авлигыг мэдээлэх стикер байршуулна       

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс авлигын гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт, авлигын эсрэг үйл ажиллагаанд иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай хамтран техникийн хяналтын үзлэгт орж буй суудлын автомашинуудад иргэд, аж ахуйн нэгжээс өргөдөл гомдол хүлээн авах 110 дугаарын утасны сурталчилгаа бүхий авто стикерийг байршуулан ажиллаж байна.

“Зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аяны хүрээнд 110 утасны сурталчилгаа бүхий агуулгатай авто стикерийг Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүрэг дэх Техникийн хяналтын төвүүдэд хүлээлгэн өгч, цаашид авлигын эсрэг соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар солилцлоо.

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас авсан мэдээллээр 2021 оны жилийн эцсийн байдлаар Улаанбаатар хотод 433.548, орон нутагт 347.030, улсын хэмжээнд нийт 780.578 суудлын автомашин техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна.