Авлигын хор аюулыг ухуулан таниулах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран 129 удаагийн сургалтыг цахимаар болон танхимаар зохион байгуулж, 23,187 хүнийг хамруулсан байна. Тухайлбал, 3 удаагийн модулийн давтан сургалтад төрийн өмчит хуулийн этгээдийн 54 удирдах албан тушаалтан, төсөв санхүүгийн асуудал хариуцсан 48, дотоод хяналт, аудитын асуудал хариуцсан 46, нийт 148 албан тушаалтныг суралцууллаа.
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн албан тушаалтны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, гаргаж байгаа нийтлэг зөрчил, цаашид зөрчлийг давтан гаргахгүй байх, мэдүүлгийг бүртгэж хадгалах эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-ыг мэргэшүүлэх, сурган дадлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг дээшлүүлэх, удирдах албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр сургалт, мэдээлэл, арга зүйгээр хангах ажлыг зохион байгуулав. ЭБАТ-уудыг мэдээлэл, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, дэмжлэг үзүүлэх зорилгоор цахимаар нэгдсэн группэд гарын авлага, зөвлөмж, мэдээлэл, зааварчилгаа, сурталчилгаа болон бусад цаг үеийн шинжтэй мэдээллийг тухай бүр тогтмол байршуулж, тэднээс ирүүлсэн асуулт, санал, хүсэлтэд хариулт өгч ажиллаж байна.
Тайлант хугацаанд төрийн байгууллагад ажиллаж байгаа нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих, тайлагнах чиг үүргийг гүйцэтгэж байгаа эрх бүхий албан тушаалтнуудын 362 буюу 20 гаруй хувь нь өөрчлөгдөн томилогдсон тул тэднийг сургаж, мэргэшүүлэхэд анхаарч, 85 ЭБАТ-ыг сургалтад хамрууллаа.
Нийтийн албан тушаалтнуудад зориулсан сургалтын арга хэлбэрийг өөрчлөн, нийтлэг гарч буй алдаа зөрчлийн жишээ дээр ажиллуулах, хамтран ярилцах, санал солилцох хэлбэрээр сургалтыг зохион байгууллаа. Тайлант хугацаанд 29 удаагийн удаагийн /цахим, танхимаар/-д 37 байгууллагын 5597 нийтийн албан тушаалтныг хамруулан суралцуулсан өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 9.2 дахин, нийт сургалтад хамруулсан албан хаагчдын тоо 12.7 дахин өссөн өссөн үзүүлэлттэй байна.