Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

A- A A+
Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 11 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 43 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 51.2 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 155 дуудлага хүлээн авчээ.

Тус албанаас “Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ”, “Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”, “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”, “Хүүхдийн шударга байдлын судалгаа”, “Төрийн байгууллагын 2020-2023 онд зарласан худалдан авах ажиллагаа”, “Төрийн байгууллагын авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлал боловсронгуй болгох”, “Шударга байдлын үнэлгээний аргачлалыг шинэчлэх” судалгааны ажлуудыг тус тус гүйцэтгэж байна.