Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс авлигын гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт, авлигын эсрэг үйл ажиллагаанд иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд Зорчигч тээврийн үйлчилгээний төв, “DSKY” ХХК-тай хамтран галт тэрэгний орон нутгийн 48 чиглэлд түгээх тасалбарын гадна хавтас дээр иргэд, аж ахуйн нэгжээс өргөдөл гомдол, санал хүсэлт хүлээн авах 110 утасны сурталчилгаа бүхий зурагт хуудас байршууллаа.