Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 1 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 379 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 119 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 260 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 42 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 19 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 6 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
Улсын хэмжээнд 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 21.6 мянган албан тушаалтан буюу нийт мэдүүлэг гаргагчдын 46.2 хувь нь 2022 оны ХАСХОМ-ээ мэдүүлээд байна. Дүн мэдээнээс үзэхэд Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Гадаадын иргэн харьяатын газар зэрэг байгууллага 90 хувиас дээш үзүүлэлттэй байна.