Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багш бэлтгэх ажлыг зохион байгуулдаг билээ.
Энэ удаад Боловсрол, шинжлэх ухааны яам 3, Боловсролын Ерөнхий газар 6, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 3, нийт 11 ажилтныг анхан шатны сургагч багшаар бэлтгэх сургалтыг 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулав.
Сургагч багш бэлтгэх анхан шатны сургалтыг “Авлигын хор хөнөөлийн тухай ойлголт”, “Авлига, түүний шалтгаан нөхцөлийн тухай ойлголт”, “Ашиг сонирхлын зөрчил”, “Авлигын гэмт хэрэг”, “Төрийн албан хаагчийн ёс зүй, ёс зүйн зөрчил”, “Төрийн албан хаагчийн үүрэг хариуцлага”, “Авлигатай тэмцэх газар гомдол мэдээлэл хэрхэн гаргах вэ?”, “Мэдэгдэл, тайлбар гаргахад анхаарах асуудал”, “Орон нутаг дахь авлигын гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал” зэрэг сэдвүүдийн хүрээнд харилцан ярилцлага, асуулт, хариулт хэлбэрээр өрнүүллээ.
Авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багш бэлтгэх сургалтад идэвхтэй оролцсон боловсролын салбар болон төрийн байгууллагын төлөөлөл бүхий 11 хүнд гэрчилгээ олгов.