Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх чиглэлээр нийтийн албан тушаалтнуудын авлигын эсрэг сургалтыг тогтмол зохион байгуулдаг.
Энэ хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын төв болон салбар, орон нутгийн комиссын гишүүд, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянгол дүүргийн Тамгын газрын алба хаагчдад “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Монгол Улсын Эрүүгийн хууль дахь авлигын гэмт хэргийн зохицуулалт” зэрэг сэдвүүдээр цахим сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад 350 гаруй албан хаагч оролцов.