Авлигатай тэмцэх газраас “Глобал удирдагч” дээд сургууль, Хууль зүйн сургуулийн эрх зүйн 1, 2, 3 дугаар курсийн нийт 95 оюутанд шударга ёс, авлигын эсрэг боловсрол олгох сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулав.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн “шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар С.Янжинлхам оюутнуудад авлигын шалтгаан нөхцөл, хор хөнөөл, төрийн байгууллагын болон хүүхдийн шударга байдлын судалгаа, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, чиг үүрэг, шалгагдсан гомдол мэдээллийн тоо зэрэг сэдвээр танилцуулж, бодит жишээ кейс, сургамжит өгүүллэгт тулгуурлан асуулт, хариулт, харилцан ярилцлага хэлбэрээр сургалтыг явууллаа.
“Глобал удирдагч” дээд сургууль, Хууль зүйн сургуулийн оюутнуудад авлигын хор хөнөөл, шударга ёсны талаар ойлголт, мэдлэгт үндэслэн шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэг, бодит баримтыг үндэслэн авлигын хор уршгийг таниулах, соён гэгээрүүлэх ажлыг цаашид хамтран зохион байгуулахаар болов.