Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй эсэхийг нарийвчлан шалгаж байна

A- A A+
Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй эсэхийг нарийвчлан шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 537 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 224 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 313 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 80 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 334 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Дээрх хугацаанд шалгаж шийдвэрлэсэн 1 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэгт орлогын эх үүсвэр нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн 22.10-т заасан гэмт хэргийн шинжтэй байсан тул шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.