Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 11 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 556 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 387 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 169 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 70 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 9 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 339 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Дээрх хугацаанд шалгаж шийдвэрлэсэн 1 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй байсан тул шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.