Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс НҮБ-аас зарласан Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан хувийн хэвшлийг оролцуулсан сургалтыг зохион байгууллаа.
Дээрх зорилгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран “МИАТ” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс таван толгой”, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Саммитмедикал сервис” ХХК, “Си Эй Жи Энд Эс” ХХК зэрэг 20 гаруй аж ахуйн нэгжийн 58 төлөөллийг хамруулсан “Авлигын эсрэг сургалт”-ыг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулав.
Сургалтад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Ням-Эрдэнэ, Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Л.Сүх-Очир, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш нар оролцов.
Сургалтаар тендер, худалдан авах ажиллагаан дахь авлигын эрсдэлийг бууруулах, Өрсөлдөөний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, нийтлэг гарч буй зөрчил болон авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Эрүүгийн хуульд заасан авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус тус мэдээлэл хийж, оролцогчдын асуултад хариулт өгч, харилцан ярилцав.