Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг нөлөөллийн арга хэмжээний хүрээнд Монголын гаалийн байгууллагуудад Авлигын эсрэг хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, авлигаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг тодорхойлох, хүнд суртлыг бууруулах чиглэлээр уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Энэ хүрээнд Улаанбаатар хот дахь Гаалийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан “Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, соён гэгээрүүлэх өдөрлөг”-т гаалийн байгууллагын удирдах албан тушаалтан, аж ахуйн нэгжийн төлөөлөл, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ж.Мөнхжаргал, А.Тунамал-Эрдэнэ нар оролцов.
Тус өдөрлөгт Гаалийн ерөнхий газраас Захиргаа удирдлагын газрын дарга Б.Хосбаяр, Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Цэндсүрэн, Хорио цээрийн хэлтсийн гаалийн улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга Б.Сүхбаатар нарын албан тушаалтнууд болон 54 аж ахуйн нэгжийн 60 гаруй төлөөлөлд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн талаар ойлголт, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэж, харилцан ярилцав.