Танилцуулга /Хэлэлцүүлгийн тухай/ 

A- A A+
Танилцуулга /Хэлэлцүүлгийн тухай/ 

2014 оны 11 дүгээр 
сарын 10-ны өдөр 

Уул Уурхай, Эрчим хүчний яамнаас зохион байгуулсан “Орон нутгийг хөгжүүлэх хамтын ажиллагааны загвар гэрээ”-ний хэлэлцүүлэгт УССГХ-ийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Батбаяр, ажилтан, комиссар Ж.Сарангэрэл нар оролцож, ”Орон нутаг дахь Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдвээр мэдээлэл хийхийн зэрэгцээ “Орон нутгийг хөгжүүлэх хамтын ажиллагааны загвар гэрээ”-ний төсөлд тусгах саналаа өгч, ажиллав. 

Авлигатай тэмцэх газраас орон нутаг дахь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах явцад энэхүү гэрээгээр авлига, ашиг сонирхлын зөрчлийн хэлбэрийг агуулсан олон зохицуулалт хийгдсэн асуудлыг Уул уурхайн яаманд уламжилсны дүнд энэхүү арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд Уул уурхайн яам /хуучин нэрээр/-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газар, Түлшний бодлогын газар, Геологи, уул уурхайн бодлогын хэлтэс болон Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, Сангийн яам, Орон нутгийн сумдын Засаг дарга нар, улсын байцаагчид, аж ахуйн нэгжийн төлөөлөл, Уул уурхайн холбоод, ОУ-ын байгууллагын ажилтнууд зэрэг 100-гаад оролцогчдыг хамарсан арга хэмжээ боллоо.

Уул уурхайн яам/ хуучин нэрээр/ -ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу “Салбарын хууль, эрх зүйн шинэчлэл”, олон улсын ахлах хуульч Люк Данилсон “Тогтвортой байдлын гэрээ болон Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний хоорондын уялдаа холбоо”, олон улсын ахлах хуульч Кристи Дисней “ “Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний олон улсын туршлага”, Хоган ловилс ХХК-ны хуульч Г.Болормаа “Орон нутгийн хөгжүүлэх гэрээний ерөнхий бүтэц агуулга”, Мон эн ко ХХК-ны ахлах хуульч М.Энхмандах /Хөшөөтийн уурхай/ Ховд аймгийн Засаг даргатай байгуулсан “Орон нутгийг хөгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-ний талаар танилцууллаа.

Тус газраас хэлэлцүүлгийн үеэр уг гэрээний төсөлд тусгуулахаар гэрээ хуулийн хүрээнд байх, ил тод нээлттэй байх, гэрээ байгуулах үед болон сангийн хөрөнгийг захиран зарцуулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед тухай орон нутгийн иргэд, олон нийтээр хэлэлцдэг байх, гүйцэтгэлд хөндлөнгийн шинжилгээ хийлгэдэг байх зэрэг саналуудыг гаргалаа.