Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 4 дүгээр сарын 1-5-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 65 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 83.1 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 244 дуудлага хүлээн авчээ.