БНХАУ-ын Хянан шалгах яам /Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний товчоо/-ны төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна

A- A A+
БНХАУ-ын Хянан шалгах яам /Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний товчоо/-ны төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна

Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын урилгаар айлчилж буй БНХАУ-ын Хянан шалгах яам /Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний товчоо/-ны дэд сайд, Төв хянан шалгах багийн дарга Нин Яньлин тэргүүтэй төлөөлөгчид Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн үйл ажиллагаатай танилцав. 

Төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд, Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл нар тус тус хүлээн авч уулзаж, хоёр улсын авлигатай тэмцэх байгууллагын хооронд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр байгуулсан санамж бичгийн дагуу НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хүрээнд авлигаас урьдчилан сэргийлэх талаар харилцан мэдээлэл солилцох, техникийн туслалцаа үзүүлэх, ажилтнуудаа сургах үйл ажиллагааны талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо. Уулзалтад Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Доньжчимбуу нар байлцав.