Гүрж Улсын Боржоми хотын дарга болон захиргааны зөвлөлийн дарга нар авлигын хэргээр баривчлагдав

A- A A+
Гүрж Улсын Боржоми хотын дарга болон захиргааны зөвлөлийн дарга нар авлигын хэргээр баривчлагдав

2020 оны 3 дугаар сарын 2

Тбилиси хотын шүүх авлигын хэрэгт буруутгагдаж байгаа Боржоми хотын дарга Левана Липартия болон Боржоми хотын захиргааны зөвлөлийн дарга Георгий Гогичаишвили нарт урьдчилсан байдлаар хорих ял оноосон байна.

Энэ тухай сөрөг хүчний «Мтавари архи» телевизээс мэдээлжээ.

Сэтгүүлчдийн мэдээлж байгаагаар захиргааны зөвлөлийн даргийг 7.2 мянган ам.доллартай тэнцэх 20 мянган лариг авч байхад нь Улсын аюулгүй байдлын албаны (УАБА) Авлигатай тэмцэх газрын ажилтнууд саатуулжээ.

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар  энэ нь хээл хахуулийн зөвхөн нэг хэсэг бөгөөд нийт дүн нь 200 мянган лари (72 мянган ам.доллар) байх ёстой гэж үзэж байна. Тэрээр энэ мөнгийг Бакуриани (цанын бааз) амралтын бүсэд барилга барих зөвшөөрлийг хууль зөрчин олгосныхоо төлөө авсан байна.

Хотын дарга Липартия нь ойролцоогоор 10.5 мянган лариг (3.5 мянган ам.доллар) хахуульд авсан. Түүний үүрэг бол барилгын ажилд дэмжлэг үзүүлэх явдал байлаа. Нэгжлэгийн үеэр хотын даргад бүртгэлгүй буу зэвсэг байсныг олж илрүүлжээ.

Энэ хоёр улс төрч нь эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намын гишүүд юм. Шүүгдэгч нар өөрсдийгөө гэм буруутай гэж хүлээн зөвшөөрөөгүй байна.

Эх сурвалж