Красноярскийн депутат авлигын хэргээр 8 жилийн хорих ял авлаа

A- A A+
Красноярскийн депутат авлигын хэргээр 8 жилийн хорих ял авлаа

КРАСНОЯРСК, 2020 оны 2 дугаар сарын 28 – РЕГНУМ

Красноярскийн депутат Сергей Титов их хэмжээний хээл хахууль авсан хэргээр 8 жилийн чанга дэглэмтэй засан хүмүүжүүлэх хорих ангид хоригдох ял авав.

"Красноярск хотын Төмөр замын дүүргийн шүүхээс ОХУ-ын  Эрүүгийн хуулийн 290-ийн 6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт буруутгагдсан С.С.Титовт холбогдох эрүүгийн гэмт хэрэгт чанга дэглэмтэй засан хүмүүжүүлэх хорих ангид 8 жилийн хорих ял эдлүүлэх шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр албан ёсны хүчин төгөлдөр болоогүй” – гэж шүүхийн вэб цахим сайтад бичсэн байна.

Красноярск бүсийн хууль тогтоох байгууллагын гуравдугаар хурлын депутатад хамаарах их хэмжээний залилангийн хэрэгт 2019 оны зун эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар РЕГНУМ өмнө нь мэдээлж байсан.

Уг депутат дулааны эрчим хүчний үнэ тарифтай холбоотой төрийн эрх баригчдын шийдвэрт эрх мэдлээрээ нөлөөлөхөөр эрчим хүчний компанийн захиралд амласан байна. Энэ шийдвэр нь тус компанид их хэмжээний татаас авах боломжийг олгох ёстой байжээ.

Дулааны эрчим хүчний компанийн захирал уг депутатад 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд тохиролцсоны дагуу 4 саяаас багагүй хэмжээний рублийг хэсэг хэсгээр хуваан өгсөн байна.

Эх сурвалж