Оросууд жижиг хэмжээний хээл хахууль өгөх нь түгээмэл болжээ

A- A A+
Оросууд жижиг хэмжээний хээл хахууль өгөх нь түгээмэл болжээ

2020 оны 2 дугаар сарын 28. Москва хот

ОХУ-д жижиг хэмжээний хээл хахуультай холбоотой гэмт хэргийн тоо нэмэгджээ (10 мянган рубль[1] хүртэлх). ОХУ-ын ЕПГ-аас гаргадаг “ОХУ дахь 2020 оны 1 дүгээр сарын байдлаарх гэмт хэргийн нөхцөл байдал” статистик эмхэтгэлд энэ талаар дурдсан байна. 

Статистикийн мэдээгээр энэ төрлийн гэмт хэргийн тоо нийтдээ 43.1 хувиар буюу 364 байснаас 521 болж өссөн. Үүнээс Киров мужид 1-ээс 11, Крымд 2-оос 13, Оренбург мужид 2-оос 13, Москвад 5-аас 32, Башкортостан Автономит Улсад 7-оос 34 хүртлээ нэмэгдсэн хамгийн өндөр хэмжээтай байгаа бол Тверь мужид 5-аас 0, Ленинградын бүс 2-оос 0, Алтайн бүс 3-аас 0, Чувашын Автономит Улсад 18-аас 1 хүртэл тус тус буурсан байна.

Кабардино-Балкарын Автономит Улс, Брянск, Омск, Волгоград мужуудад хээл хахуулийн хэргийн илрүүлэлт нэмэгдсэн байна. Ерөнхийдөө хээл хахууль авахтай холбоотой гэмт хэрэг 0.9 хувиар (445 байсан бол 441) буурсан талаар эмхэтгэлд тэмдэглэжээ.

ЕПГ-ын статистик мэдээллээс гадна ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос 2019 оны 12 дугаар сард авлигын гэмт хэргийн талаарх статистик мэдээг танилцуулсан.

2019 онд авлигатай холбоотой 6.5 мянган эрүүгийн хэрэгт холбогдсон сэжигтнүүдийн дунд Дотоод явдлын яамны 752 ажилтан, нутгийн өөрөө удирдах байгууллагын 476, Холбооны шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 181, Холбооны шүүхийн эрэн сурвалжлах албаны 84 ажилтан сэжигтнээр татагдсан байна. Түүнчлэн ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны 27 ажилтан авлигын гэмт хэрэгт холбогдсон байна.

Эх сурвалж