Прокурор их хэмжээний хахууль авсан хэрэгт сэжиглэгдэж байна

A- A A+
Прокурор их хэмжээний хахууль авсан хэрэгт сэжиглэгдэж байна

2020 оны 2 дугаар сарын 28. Алмата муж, Казинформ

Талдыкорган хотын тээврийн прокурорын газрын ахлах прокурор, Алмата хотын Эдийн засгийн судалгааны газрын ахлах мөрдөн байцаагч, Улсын орлого төлөвлөлтийн газрын еранхий мэргэжилтэн нарыг их хэмжээний хээл хахууль авсан хэрэгт сэжиглэж байгаа талаар МИА "Казинформ" мэдээллийн агентлаг мэдээллээ.

“Алмата мужийн Авлигатай тэмцэх алба, Казакстан Улсын Ерөнхий прокурорын газрын Дотоод мөрдөн байцаах хэлтсийн ажилтнуудтай хамтран тусгай мөрдөн шалгах цогц арга хэмжээний үеэр Талдыкорган хотын тээврийн прокурорын газрын ахлах прокурор, Алмата мужийн Эдийн засгийн судалгааны газрын ахлах мөрдөн байцаагч, Улсын орлого төлөвлөлтийн газрын ерөнхий мэргэжилтэн нар нь урьдчилан тохиролцсоны дагуу хэсэг бүлэг хүмүүсээс их хэмжээний хахууль авсан нь тогтоогдсон” гэж Авлигатай тэмцэх албаны шуурхай хуралдаан дээр Казакстан Улсын Авлигатай тэмцэх газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч Кайсар Баржаксынов мэдээллээ.

Түүний хэлснээр эдгээр албан тушаалтнууд нь компанийн захирлаас түүний санхүүгийн хууль бус ажиллагаатай холбоотой эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосны төлөө 30 мянган ам.долларын хахууль авсан хэрэгт сэжиглэгдэж байгаа юм.

“Сэжигтнүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 128 дугаар зүйлд заасны дагуу баривчилж Талдыкорган дахь түр хорих төвд хорьсон. Одоогоор мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна" гэж нэмж хэлэв.

Эх сурвалж