Филиппинид авлига, хээл хахууль өсчээ

A- A A+
Филиппинид авлига, хээл хахууль өсчээ

Метро Манила (CNN Philippines, 3 дугаар сарын 3)

Хээл хахууль, авлигын асуудал Филипин Улсад сүүлийн хоёр жилийн хугацаанд эрс өссөн гэдгийг Прайсвотэрхаус куперс[1] байгууллагаас гаргасан судалгааны үр дүн илтгэж байна. Филипиний 101 аж ахуйн нэгж хамрагдсан тус судалгааны үр дүнгээр бизнес эрхлэгчид 5-50 сая ам.доллар хүртэл хөрөнгийг алддаг гэсэн ба энэ нь 2018 онтой харьцуулахад 254 сая песогоос 2.54 тэрбум песод хүрсэн байна.

Судалгаанд оролцогчдын 43 хувь нь авлигын тохиолдолтой 2 удаа таарч байсан гэж хариулсан бол 10 хувь нь 6-12 удаа тохиолдож байсныг дурьджээ. 2018 оны судалгаанд 63 компани хамрагдсан ба эдгээрийн 54 хувь нь авлигын асуудалтай тулгарч байсан бол 2020 оны судалгаагаар 52 хувь нь болжээ. Филипиний компаниудын 21 хувь нь хээл хахууль нэхсэн явдалтай тулгарч байсан гэж хариулсан бол 14 хувь нь “бизнесийн боломжоо алдсан” хэмээн хариулжээ. Учир нь өрсөлдөгч компаниуд нь ихээхэн хахууль өгсөн байна. Үүнээс гадна үйлчлүүлэгчдийг залилах (24 хувь), худалдан авалтын залилан (21 хувь), кибер гэмт хэрэг (19 хувь), бизнесийн луйвар (19 хувь) зэрэг хүндрэлтэй асуудлууд бизнесийн салбарт оршиж байгааг судалгааны үр дүн харуулжээ.

Судлаачдын тэмдэглэж буйгаар технологи хөгжих тусам кибер гэмт хэргийн аюул өсөж зөвхөн электрон захиагаар хязгаарлахгүйгээр цахим луйвар, цахимаар хувийн мэдээллийг хулгайлах, зөвшөөрөөгүй цахим мөнгөн гуйвуулга, төлбөр гүйцэтгэх, интернэт худалдан авалт гэх мэт хэргүүд гарах болсон гэнэ.

Транспарэнси интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн 2019 оны судалгааны үр дүнгээр Филипин Улс өмнөх оны судалгааны үр дүнтэй харьцуулахад 14 пунктээр буурч 180 улсаас 113 дугаар байранд оржээ. 2018 оны судалгааны үр дүнтэй харьцуулахад оноо нь 2 пунктээр буурч 34 болжээ.

Эх сурвалж