Хууль тогтоогчдод халдашгүй эрх олговол Бухаригийн авлигын эсрэг асуудлыг хөндөх болно гэж Колавол Оланиан бичжээ

A- A A+
Хууль тогтоогчдод халдашгүй эрх олговол Бухаригийн авлигын эсрэг асуудлыг хөндөх болно гэж Колавол Оланиан бичжээ

MSN (2020.03.03). Африкийн Холбооноос 2018 онд Нигерийн Ерөнхийлөгч Мухаммеду Бухариг анхны "Авлигын эсрэг аварга" гэж нэрлэсний дараа тэрээр ил тод байдал болон хариуцлагыг бататгахад хөрөнгө оруулахыг гишүүн орнуудад уриалсан. Гэвч түүний харьяалагддаг улс төрийн намын олон хууль тогтоогчдын зүгээс өөрсдийгөө шүүхийн мөрдлөг болон авлигын хэрэгт яллагдахаас дархлахыг шаардаж байгаа нь ерөнхийлөгчийн авлигатай тэмцэх үндэсний үүрэг хариуцлагыг ганхуулж байна.

1999 онд батлагдсан Нигерийн үндсэн хуулийн 308 дугаар зүйл буюу хууль тогтоох байгууллагын удирдах ажилтнуудын халдашгүй эрх олгох тухай заалтыг шинэчилсэн хуулийн төсөл нь төлөөлөгчдийн танхимын хурлын 2 дахь хэлэлцүүлгийг даваад байна. Энэхүү хуулийн өөрчлөлтөд Үндэсний Ассемблейн бүх удирдлага болон орон нутгийн удирдлагуудыг ажиллаж байх хугацаанд нь халдашгүй эрх олгохоор тусгагдсан байна.

308 дугаар зүйлд: Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, хотын дарга, орон нутгийн дарга болон орлогч дарга нарын эсрэг иргэний болон эрүүгийн гэмт хэрэг үүсгэж шалгахыг тэдний үүрэгт хугацаанд хориглосон байна.

Анх 2016 онд энэ асуудал яригдаж эхэлсэн ч олон нийтийн дургүйцлээс шалтгаалж буцаагдсан. Хэрэв үндсэн хуульд энэхүү өөрчлөлт орвол олон улсын ил тод байдлын байгууллагаас гаргадаг авлигын төсөөллийн индекст муугаар нөлөөлөөд зогсохгүй Нигерийн хүний эрхийн асуудалд сөрөг нөлөө үзүүлнэ.

Энэ баримт бичиг батлагдсанаар 1999 оны ардчиллын дараа үндэсний ассемблейд шургалсан хууль тогтоогчид түүний дотор авлигын хэрэгт холбогдсон засаг дарга нарыг дархлах болно. Зарим хууль тогтоогчид энэхүү баримт бичиг батлагдсанаар тэднийг үндэслэлгүйгээр буруутган сүрдүүлэх хэргээс хамгаална гэж үзэж байна.

Парламентийн гишүүд нь парламентийн хуралд хэлсэн зүйлдээ иргэний болон эрүүгийн хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн хууль 2018 онд батлагдсан. Энэ нь парламент дахь нээлттэй мэтгэлцэх боломжийг олгох давуу талтай бөгөөд АНУ болон Их британийн улс төрчдийн нөхцөл байдалтай ижил байна.

Гэсэн хэдий ч, энэ үйлдэл нь хууль тогтоогчдийг авлигын болон бусад онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан яллахаас бүрэн хамгаалж чадахгүй.

Харин одоо хэлэлцэгдэж буй үндсэн хуулийн 308 дугаар зүйлийн нэмэлт өөрчлөлт нь хууль тогтоогчдийг иргэний болон эрүүгийн гэмт хэрэгт шүүх ажиллагаанаас хамгаалж, халдашгүй эрх олгох юм.

Хууль тогтоогчдод халдашгүй эрх олгох нь Нигер улсын авлигын түүх, өв уламжлал, хүний эрхийн асуудлыг үл тоомсорлосон хэрэг бөгөөд энэ нь мөн НҮБ-ын хамтын нийгэмлэгийн гишүүн орон болох Нигерийн хувьд олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй зөрчилдөж байна.  

Төлөөлөгчдийн танхимын гишүүд үндсэн хуулийн 308 дугаар зүйлийг хасах эсвэл түүнд нөлөөлдөг авлигын болон бусад ижил төрлийн гэмт хэргүүдийг хязгаарлахыг зогсоох хэрэгтэй гэж үзэж байна.

Эдийн засаг, нийгмийн, соёлын, иргэний, улс төрийн эрхээс үл хамааран хүний эрхийг авлигын замаар хязгаарлаж болно. Авлига их байх тусам хүний эрхийг хамгаалах түвшин бага байна. Жишээ нь: хүний нөөцийн болон нийтийн үйлчилгээний менежмент дэх авлига нь хүмүүсийн боловсрол, эрүүл мэнд болон бусад эрхийг хязгаарладаг. 

Ерөнхийлөгч Мухаммеду Бухари авлигын эсрэг амласан амлалтдаа хүрч энэ хуулийн төслийг няцаах ёстой. Ноён Бухари нь засгийн газар болон олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, хууль тогтоомжийг дагаж мөрдөх цаг болсон.

Эх сурвалж