Авлигаас урьдчилан сэргийлэх тухай хууль - Сербид авлигатай тэмцэх шинэ найдвар байна уу?

A- A A+
Авлигаас урьдчилан сэргийлэх тухай хууль - Сербид авлигатай тэмцэх шинэ найдвар байна уу?

2020 оны 9-р сараас Серби Улсад Авлигаас урьдчилан сэргийлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуулиар авлигатай тэмцдэг гол байгууллага болох Сербийн Авлигатай тэмцэх газар нэрээ өөрчилж, Авлигаас урьдчилан сэргийлэх газар болгосон. Авлигатай тэмцэхэд үр дүн гарахгүй байгаа нь улс орны эдийн засаг, нийгэм, улс төрийн хөгжил, ЕХ-нд элсэхэд тулгарч буй хамгийн ноцтой саад бэрхшээлийн нэг тул энэ хуулиар зөвхөн уг агентлагийн нэрийг өөрчлөөд зогсохгүй байх гэсэн найдлага хүмүүст төрж байна.

Тус улсын авлигатай тэмцэх тогтолцоонд тулгамдаж буй асуудлууд зөвхөн урьдчилан сэргийлэх тал дээр төдийгүй шүүх, прокурорын байгууллага шийдэгдсэн хэргүүдийн түүхийг сайн хөтөлдөггүй тул шийдэгдсэн хэргүүдтэй холбоотойгоор хэлмэгдүүлэлт гарсан байж болзошгүй тухай яригдаж байна. Эрх баригч намын удирдлагыг авсан элитүүдийн бүлэглэл 2012 онд тэднийг засгийн эрхэнд гаргах үед өгсөн авлигын эсрэг амлалтаа бүр мөсөн мартаж, Серби Улсыг улс төрийн хүсэл зориггүй, институцийн ажиллагаа сул, сайн засаглалд хүрэх замыг бүдгэрүүлсэн нөхцөл байдалд оруулсан.

Иймээс энэ нь Фрийдом Хауз (Freedom House (FH)) -ын зүгээс Серби Улсын статусыг 2020 оны эхээр "хагас нэгтгэсэн ардчилал"-аас "холимог дэглэм" болгон бууруулсан шалтгаан бөгөөд үүнийг "дээд түвшний албан хаагчдын дунд гардаг авлигын хуримтлагдсан өсөлт"-өөр тайлбарласан юм. Серби Улсын засгийн газар дээрх дүн шинжилгээнд нэн даруй хариу өгч, тус улсын статусыг бууруулж, ардчилсан бус орнуудын түвшинд авч үзсэн нь зөвхөн авлигаас болсон гэсэн тайлбар өгсөн юм.

Эх сурвалж