АНУ Битмексийг үүсгэн байгуулагчдад ял оноов

A- A A+
АНУ Битмексийг үүсгэн байгуулагчдад ял оноов

АНУ-ын прокурорууд дэлхийн хамгийн том криптовалютын үүсмэл биржүүдийн нэг болох Битмексийг дөрвөн үүсгэн байгуулагч, захирлуудад мөнгө угаах зорилгоор хуулиас зайлсхийхийг завдсан хэмээн ял оноов.

Тус улсын Хууль зүйн яам 2014 онд Битмексийг үүсгэн байгуулсан Артур Хэйс, Сэмуэл Рийд, Бэнжамин Дэло болон тэр үеийн анхны ажилтан бөгөөд сүүлд бизнесийн хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Грегори Двэер нарт Холбооны банкны нууцын тухай хуулийг зөрчсөн, зөрчихийг сэдсэн хэмээн яллав.

Өдгөө 34 настай, АНУ-ын Бафалло, Нью-Йорк, Хонг Конгийн иргэншилтэй Хэйс нь Битмексийн гүйцэтгэх захирал бол Рийдийн хувьд технологи хариуцсан ахлах ажилтан нь юм.

Харин АНУ-ын Бараа бүтээгдэхүүний фьючерс арилжааны комисс иргэний хэргийн шүүхэд тусдаа гомдол гаргаж Битмексийн үүсмэл хөрөнгийг алдагдахаас урьдчилан сэргийлж, зогсоохоор ажиллаж байгаа юм.

Болсон үйл явдалд Битмексийн толгой компани болох Эйч Ди Ар Глобал Трейдингийн төлөөлөгч “Бид АНУ-ын засгийн газрын энэхүү харгис шийдвэртэй огт санал нийлэхгүй байгаа бөгөөд, хүчтэйгээр давж заалдах болно” гэдгээ мэдэгдсэн бол Двэерийн өмгөөлөгч Шон Хэккер мөн л давж заалдахаа илэрхийлсэн.

Тэдэнд ял оноосон Манхетны холбооны шүүхийн зүгээс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөрт тусгагдсан “үйлчлүүлэгчдээ судла, анхаар, мэд” гэсэн шаардлагыг сануулж үүргээ биелүүлээгүй, учир нь Битмексийн үйлчлүүлэгчид бол АНУ-аас оролцож байгаа гэсэн байр суурийг баримталсан тухайгаа дурджээ.

Прокуроруудын хувьд ч мөн “Битмекс өөрсдөө мөнгө угаах машин үйлдвэрлэж, түүгээрээ хориглосон олон зүйлсийг зөрчсөний дотор мөнгө угаахтай тэмцэх тухай хууль,  криптовалютийн хак болон Ираны иргэний өөрийн платформд хийсэн хууль бус наймаа зэргийг дурдаж болно” гэжээ.

Тэдний хувьд дээд тал нь 5 хүртэл жилийн хорих ялаар шийтгүүлэх юм.

Эх сурвалж