Авлигатай тэмцэх газар 2020 оны 12 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 100 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
Өнгөрсөн долоо хоногт 114 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 243 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 143 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдал, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахин хэрэгжүүлэх, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангахтай холбогдуулан тухайн албан тушаалд нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариу албан бичгийн хувийг холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны цахим хаягт урьдчилан хүргүүлэн, ажиллаж байна.