Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсгүүд авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болон нийтийн албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, тухайн орон нутгийн авлигын нөхцөл байдлыг танилцуулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулах зорилгоор 8 чиглэлд хуваагдан 21 аймаг, нийслэлд ажиллаж байна.
Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтохоор ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймагт ажиллах бол Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Л.Түвшинбатын ахалсан ажлын хэсэг Архангай, Булган, Хөвсгөл аймагт ажиллана.
Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатар тэргүүтэй баг ажиллаж байна. Харин Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Л.Сүх-Очирын ахалсан баг Увс, Баян-Өлгий, Ховд аймагт ажиллана.
Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Төв, Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллаж байгаа бол Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Ц.Шинэбаяр тэргүүтэй ажлын хэсэг Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймагт ажиллаж байна.
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн ахлагчтай баг Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэнгийн ахалсан ажлын хэсэг нийслэлийн ИТХ-д тус тус ажиллаж байна.
Орон нутагт ажиллаж байгаа ажлын хэсгүүдийн мэдээллийг тухай бүр хүргэж байх болно.