Авлигатай тэмцэх газар 2021 оны 01 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 18 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж 6 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна.
Одоогоор ажиллагаанд 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж байна.