Авлигатай тэмцэх газраас салбарын болон харьяа агентлаг нэгжид ажиллаж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, заавар зөвлөгөө өгөх, арга зүйн туслалцаа үзүүлэх, зөвлөмж хүргүүлэх ажлыг тогтмол хэрэгжүүлж байгаа бөгөөд Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа дүрэм, журам, тушаал шийдвэрийг хянан үзэж байна.