Байгууллага: Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага Төсөл: “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” Ажиллах хугацаа: 12 сар Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдөр
ОУЭЗХБ-ЫН ТУХАЙ Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь 2012 оноос Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа хүрээнд хууль дээдлэх ёс, шударга ёсны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, шүүх эрх мэдлийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд болон олон улсын хамтын нийгэмлэгтэй үр дүнтэй хамтран ажиллаж байна. ОУЭЗХБ-аас “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” төслийг АНУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжүүлж байна. Төслийн гол зорилго нь авлига, албан тушаалын гэмт хэргийг цаг алдалгүй илрүүлэх, Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах замаар олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх механизмыг бэхжүүлэхэд оршино.
ХУУЛИЙН ЗӨВЛӨХИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ Хуулийн зөвлөх нь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, авилга, албан тушаалын гэмт хэрэгт Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ, авилгын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх механизмыг бэхжүүлэх зорилгоор төслийн багтай хамтран ажиллана. Хуулийн зөвлөх нь төслийн Суурин хөтөлбөрийн менежерт шууд тайлагнана. Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газар, хууль сахиулах байгууллагууд болон Олон Улсын Зөвлөхтэй хамтран дараах чиглэлээр ажиллана. Үүнд: 1. Монгол Улсын шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэгтэй хамтарч ажиллана. 2. Хууль, эрх зүйн орчны судалгаа хийж, танилцуулна. 3. Олон улсын туршлага судлах, сургалт зохион байгуулна.
ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ Боловсрол, ажлын туршлага •
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ Сонирхсон хүмүүс өөрийн намтар (CV), өргөдөл (cover letter), бүтээлийн жагсаалтаа ОУЭЗХБ-ын төслийн нэгж рүү btserenkhuu@idlo.int имэйл хаягаар ирүүлнэ үү.
НӨХЦӨЛ Ажлыг 12 сарын хугацаанд хагас цагаар гүйцэтгэнэ. Эцсийн хугацаа: 2022 оны 3 сарын 4-ний өдөр