Авлигын эсрэг сургалтад 462 хүнийг хамруулав

A- A A+
Авлигын эсрэг сургалтад 462 хүнийг хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалтад нийт 462 албан тушаалтныг хамруулж, авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах сурталчилгааг 85 мянга орчим өрхийн 428 мянга гаруй хүнд түгээн сурталчилж ажиллав.

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Налайх, Багануур дүүргүүдэд “Таны эрх, таны оролцоо-Авлигад үгүй гэж хэлье” иргэдэд зориулсан соён гэгээрүүлэх өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд өдөрлөгт Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч, багш 280, иргэд 340 гаруй, Багануур дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн багш, сурагч 300, иргэд 260 гаруй, нийт дээрх хоёр дүүргийн 1180 орчим хүнийг хамрууллаа.