Уганда улсын засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон олон арван хүн баривчлагдлаа

A- A A+
Уганда улсын засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон олон арван хүн баривчлагдлаа

Угандагийн нийслэл Кампалад авлигын эсрэг цуглаанд оролцсоны улмаас олон арван хүн саатуулагдлаа.

Хуульчдын хэлснээр жагсаалын дараа телевизийн алдартай хөтлөгч болон жагсагчдын удирдагч гурван залууг оролцуулаад нийт 60 орчим хүнийг шүүхэд яаралтай хүргэн, баривчлан саатуулсан байна.

Дөчин жилийн турш Угандаг захирч буй Ерөнхийлөгч Ёвери Мусевени жагсаалаас өмнө жагсагчдад, тэднийг "галаар тоглож байна" гэж сануулсан байв.

Энэхүү жагсаалыг олон нийтийн сүлжээгээр зохион байгуулсан бөгөөд төрийн олон өндөр албан тушаалтнуудыг удаан хугацааны турш авлигад холбогдсон гэх уур бухимдлаас үүссэн байна.

Жагсаал болоход өнгөрсөн сард хөрш Кени улсад болсон жагсаалууд тэдэнд урам зориг өгсөн бөгөөд тус жагсаалаар тэд Ерөнхийлөгч Уильям Рутог төлөвлөж байсан татварын өсөлтөө цуцлахаас өөр аргагүйд хүргэсэн юм.

Цагдаа нар өмнө нь уг жагсаалд зөвшөөрөл олгохоос татгалзаж, Угандагийн "энх тайван, аюулгүй байдалд заналхийлсэн" аливаа жагсаалыг зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байна.

Мягмар гарагт цагдаагийн хамгаалалтын албаныхан замуудыг хааж, парламентын ордны эргэн тойронд хамгаалалт хийж байгаа харагджээ.

Жагсагчид "Авлигыг зогсоо", мөн парламентын барилгыг "хулгайчдын үүр" гэсэн лоозон барьснаас гадна "Бид энх тайван жагсагчид" гэсэн утгатай лоозон барьсан байв.

Мөн жагсагчдыг цагдаа нар хүчээр баривчлан, фургонуудад чихэж байгаа харагджээ.

 image.png

Жагсагч Самсон Киириа баривчлагдсаныхаа дараа фургоны хаалганы цаанаас “AFP” агентлагт "Бид авлигаас залхаж байна" хэмээжээ.

Саатуулагдсан хүмүүсийн дотор телевиз радиогийн алдартай хөтлөгч Файза Салима болон тус жагсаалыг зохион байгуулагчид болох Жорж Виктор Отиено, Кеннеди Ндьямухаки, Алойкин Праис Оположе нар багтжээ.

Угандагийн Хуулийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч Бернард Оундо хэлэхдээ нэг сонсгол дээр 50 хүнийг ялласан. “Энэ яаралтай шүүх ажиллагаа байсан. Тэднийг баривчилж, маш богино хугацаанд шүүхэд аваачин, батлан даалтгүйгээр шоронд саатуулаа”, “Бид эдгээр хүмүүсийн шударга ёсыг олж авахыг хичээх болно.”  гэж тэрээр мэдээлсэн байна.

Жагсаалын өмнөх шөнө, Угандагийн гол сөрөг хүчний удирдагч Боби Вайн хэлэхдээ аюулгүй байдлын хүчнийхэн түүний Үндэсний Нэгдсэн Намын төв байрыг бүсэлсэн бөгөөд мөн намын зарим албан тушаалтнуудыг "хүч хэрэглэн баривчилсан" бөгөөд төв байрыг "цэргийн хорогдох байр" болгосон гэжээ.

Боби Вайн өөрийн Х платформ дээр бичихдээ, Авлига болон буруу засаглалын эсрэг зоригтойгоор жагссан, одоо ч жагсаж буй бүхэнд урам зориг өгч, хуулийн болон халамжын үйлчилгээ хэрэгтэй хүмүүст туслалцаа үзүүлэх бүрэн боломжтой гэжээ.

Энэ оны эхээр Их Британи болон АНУ нь Угандагийн хэд хэдэн албан хаагчдад, түүний дотор парламентын дарга Анита Амонг мөн гурван экс сайд болон одоогийн сайд нарыг авлигад холбогдсон хэргээр хориг тавьсан.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/articles/ceqde3dqd05o