Казакстан улс сүүлийн 2 жил хагасын хугацаанд авлигын улмаас хулгайлагдсан 2.2 тэрбум долларын хөрөнгийг буцаав

A- A A+
Казакстан улс сүүлийн 2 жил хагасын хугацаанд авлигын улмаас хулгайлагдсан 2.2 тэрбум долларын хөрөнгийг буцаав

АСТАНА – Казахстан улс сүүлийн 2.5 жилийн хугацаанд хууль бусаар зарцуулагдсан 1.07 их наяд тенге буюу 2.2 тэрбум ам.долларын хөрөнгийг буцаасан гэж тус Улсын Авлигатай тэмцэх газрын дарга Асхат Жумагали 7 дугаар сарын 12-ны өдөр  мэдэгдэв.

Казахстаны Авлигатай тэмцэх газар энэ он гарснаас хойш ойролцоогоор 195 тэрбум тенге буюу 410 сая ам.долларыг нөхөн төлүүлжээ.

Тус байгууллагын мэдээлснээр Австри, Франц, Лихтенштейн, Орос, Турк, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсаас бэлэн мөнгө, үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэл хэлбэрээр 736 сая ам.долларыг Казахстанд буцаажээ.

Жумагалигийн хэлснээр, тус байгууллага дэлхийн хэмжээнд авлигатай тэмцэх байгууллагуудтай 13 санамж бичиг байгуулсны дөрөвт нь энэ онд гарын үсэг зурсан байна. Эдгээр нь Азербайжан, Хонконг, Катар, Орос зэрэг улсууд юм.

Казахстан улсын Авлигатай тэмцэх газрын төлөвлөгөөнд Европ, Ойрхи Дорнод, Зүүн өмнөд Ази гэсэн гурван гол чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг тусгасан байна.

Эх сурвалж: https://astanatimes.com/2024/07/kazakhstan-returns-2-2-billion-of-illegally-withdrawn-assets-in-2-5-years/