ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

A- A A+
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Авлигатай тэмцэх газар нь ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ДАХЬ АВЛИГЫН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь 2 хүртэлх төрийн байгууллага дахь авлигын эрсдэлийг үнэлэх зорилготой бөгөөд СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ, АУДИТЫН ЧИГЛЭЛЭЭР үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд гүйцэтгэх боломжтой.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг ҮЙЛЧИЛГЭЭГ ГҮЙЦЭТГЭХ ЧАДВАРТАЙГ НОТЛОХ МЭДЭЭЛЛИЙГ байгууллагын танилцуулга, (тухайн ажилтай ижил төстэй ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлага /судалгаа шинжилгээ, аудит, хууль эрх зүй, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн байх/-ын талаарх мэдээлэл) ирүүлнэ.

Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 15:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.

Хаяг:
Монгол Улс Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба
5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 41
Улаанбаатар хот 14250

Холбоо барих утас: 70112565