Авлигатай тэмцэх газрын 2021 оны үйл ажиллагааны тайланг англи хэлээр хэвлүүлж түгээв

A- A A+
Авлигатай тэмцэх газрын 2021 оны үйл ажиллагааны тайланг англи хэлээр хэвлүүлж түгээв

Авлигатай тэмцэх газраас Монгол Улсад шударга ёсыг бэхжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хүнд суртал, чирэгдлийг арилгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянан шалгах цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн талаарх 2021 оны үйл ажиллагааны тайлан танилцуулга бүхий товхимлыг англи хэлээр бэлтгэн хэвлүүллээ.

“ANTI-СORRUPTION ANNUAL REPORT MONGOLIA 2021” товхимолд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон тус байгууллагын стратеги төлөвлөгөө, 2021 оны зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлсэн талаарх үр дүнг статистик тоо баримт, график дүрслэлээр тоймлон эмхэтгэжээ.

Товхимлыг Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Гадаад харилцааны яам, НҮБ-ын болон Монгол Улсад суугаа гадаад улс орнуудын Элчин сайдын яамд, Консулын хэлтэс, олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газар зэрэг байгууллагад хүргүүлэв.   

Авлигатай тэмцэх газрын 2021 оны үйл ажиллагааны англи хэлээр бэлтгэн хэвлүүлсэн товхимлын эхийг https://iaac.mn/post/104666 холбоосоор нэвтэрч, хүлээн авч үзэх боломжтой.