2023 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн бэлтгэл ажлын хүрээнд ЭБАТ-уудад зориулсан сургалт явагдана

A- A A+
2023 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн бэлтгэл ажлын хүрээнд ЭБАТ-уудад зориулсан сургалт явагдана

Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтны 2022 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу улсын хэмжээнд шинэчлэн гаргах ажлын бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтан (ЭБАТ)-уудыг хамруулан, сургалтыг 2022 оны 12 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн сургалт нь мэдүүлэг гаргахад анхаарах асуудал, ашиг сонирхлын зөрчил болон авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь, ЭБАТ-ны үйл ажиллагаа, мэдүүлгийн мэдээ, тайланг нэгтгэн гаргах, цахим системийн ашиглалтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм.  

Эрх бүхий албан тушаалтан Та бүхэн өөрийн хариуцсан салбар, нэгж байгууллагын ЭБАТ-уудыг энэхүү сургалтад бүрэн хамруулж, идэвхитэй оролцоно уу.