Байгууллага: Авлигатай тэмцэх газар, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага Төсөл: “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” (2021-2024) Сургалтын нэр: Авлигын эрсдэлийн шинжээч бэлтгэх сургалт Сургалтын хугацаа: 2023 оны 5 дугаар сарын 1-ээс 6 дугаар сарын 1 Материал хүлээн авах хугацаа: 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 18.00 цагт
ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГА
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь АНУ-ын Засгийн газар, Төрийн Департаментийн дэргэдэх Олон улсын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах товчооны санхүүжилтээр Авлигатай тэмцэх газар (АТГ)-тай хамтран “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” (2021-2024) төслийг хэрэгжүүлж байна. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://bit.ly/3sOz22O холбоосноос авна уу.
ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ
Авлигын эрсдэлийн үнэлгээ нь авлига, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа түүний хэлбэр, цар хүрээ, шалтгаан нөхцөлийг тодорхойлон үнэлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг чиглүүлэх зорилготой. Уг сургалтад хамрагдсанаар байгууллага дахь авлигын эрсдэлийн түвшнийг илрүүлэн тогтоох, илэрсэн зөрчил дутагдлыг бууруулах, арилгахад чиглэсэн үйл ажиллагаа болон эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэл, үйл ажиллагааг тодорхойлох, ижил төстэй үйл ажиллагааны эрсдэлийг харьцуулах, асуудлыг ач холбогдлоор нь эрэмбэлэхэд дэмжлэг үзүүлэх, мөн шийдвэр гаргагчдыг мэдээллээр хангах ур чадваруудыг эзэмших болно. Хууль эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангахын тулд АТГ-аас жил бүр “Авлигын эрсдэлийн үнэлгээ”-г тодорхой тооны төрийн байгууллагуудад зохион байгуулдаг. “Авлигын эрсдэлийн үнэлгээ”-г төрийн байгууллагууд цаашлаад хувийн хэвшилд ч зохион байгуулах хэрэгцээ шаардлага урган гарсаар байгаа тул “Эрсдэлийн шинжээч”-дийг үе шаттайгаар бэлтгэнэ.
ЭРСДЭЛИЙН ШИНЖЭЭЧ БЭЛТГЭХ СУРГАЛТАД ХАМРАГДАХЫН ДАВУУ ТАЛ
Ажлын даалгаврын дэлгэрэнгүйг дараах холбоос болон QR кодыг уншуулан авч танилцана уу: https://bit.ly/3LvmdEF
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
Сонирхсон этгээд товч намтраа (CV) 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 18:00 цагаас өмнө ubyambaa@idlo.int цахим хаягт илгээнэ үү.