Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 3 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд Боловсрол, эрүүл мэнд, барилга зэрэг салбарын 6 байгууллагад ажиллалаа.
Өнгөрсөн долоо хоногт Улсын гуравдугаар төв эмнэлгийн 120 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 30 ажилтанд Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэстэй хамтран, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын 40 гаруй улсын хяналтын инженерүүдэд “Авлигын шалтгаан нөхцөл, анхаарах асуудал” сэдвээр, нийт 190 албан хаагчийг авлигын эсрэг сургалтад хамруулав.