Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 624 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 184 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 440 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 81 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 25 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 86 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан.