313 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав.

A- A A+
313 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 313 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 167 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 146 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 100 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 31 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 52 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.