ЕАБХАБ-ын Авлигатай тэмцэх олон улсын бага хурал хөрөнгө хураах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

A- A A+
ЕАБХАБ-ын Авлигатай тэмцэх олон улсын бага хурал хөрөнгө хураах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Авлигатай тэмцэхэд тулгарч буй нийтлэг бэрхшээл, боломжуудын талаар Авлигын эсрэг олон улсын 21-р бага хурал (IACC) энэ оны 6 дугаар сарын 18-наас 21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж дэлхийн өнцөг булан бүрээс тэргүүлэгч идэвхтнүүд, олон нийтийн зүтгэлтнүүд, хувийн хэвшил, засгийн газрын ажилтнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон.

Авлигын эсрэг олон улсын бага хурлаар “Дэлхийн аюул заналхийлэлтэй тэмцэх нь: Шударга байдлын төлөө зогсох нь” хэмээх агуулгын дор 90 гаруй сэдэвчилсэн семинар зохион байгуулж авлигыг таслан зогсооход чиглэсэн олон улсын болон үндэсний амлалтуудыг хэрхэн бодитой хэрэгжүүлэх талаар оролцогчид туршлага солилцлоо.

“ЕАБХАБ-ын сонгогдсон гишүүн орнуудын хөрөнгө буцаах тухай хууль тогтоомжийн сайн туршлага”-ын үр дүнд буцаасан хөрөнгийн эргэн төлөлтийн талаар семинар зохион байгууллаа. Энэхүү харьцуулсан судалгааны тайланд тогтсон сайн туршлагыг тоймлон харуулж, бусад улсуудад хөрөнгөө эргүүлэн авах механизмаа сайжруулахад дэмжлэг үзүүлэх шинэлэг хуулийн заалтуудыг тодорхойлсон. Энэхүү судалгааны үр дүн нь хууль бусаар олсон хөрөнгийг хураан авах, зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигатай тэмцэхэд чухал ач холбогдолтой юм.

Базелийн засаглалын хүрээлэнтэй хамтран нийтэлсэн тайланд ЕАБХАБ-ын гишүүн 18 улсын хөрөнгө хураах тухай хууль тогтоомжийг судалсан бөгөөд ЕАБХАБ-ын Үндэстэн дамнасан аюул заналхийллийн алба болон НҮБ-ын Тамгын газраас хэрэгжүүлж буй “ЕАБХАБ-ын бүс нутаг дахь хөрөнгө хураах хүчин чармайлтыг бэхжүүлэх” төслийн хүрээнд бэлтгэгдсэн болно.

ЕАБХАБ-ын Авлигатай тэмцэх асуудал эрхэлсэн дарга, профессор Анита Рамасастригийн удирдан явуулсан семинарт ЕАБХАБ, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар, Базелийн засаглалын институтийн мэргэжилтнүүд, түүнчлэн Румыны иргэний нийгмийн төлөөлөл зэрэг оролцов.

Эдийн засгийн үйл ажиллагаа хариуцсан дэд зохицуулагч Ральф Эрнст гэмт хэрэг, авлигаар олсон эд хөрөнгийг хураах, удирдахад түүний Тамгын газар болон Үндэстэн дамнасан аюул заналхийллийн хэлтсээс оролцогч улсуудад үзүүлж буй дэмжлэгийн талаар тоймлон танилцуулав.

https://www.osce.org/secretariat/571114