Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 208 дуудлага хүлээн авав

A- A A+
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 208 дуудлага хүлээн авав

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 11 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 44 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 81.8 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, тендер худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 208 дуудлага хүлээн авчээ.

Аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулах “Хүүхдийн шударга байдлын үнэлгээ 2023” судалгаанд нийт 9274 хүнийг хамруулсан бөгөөд одоогоор судалгааны мэдээллийг боловсруулах ажлыг эхлүүлээд байна.