Авлигын эрсдэлийн үнэлгээний мэдээлэл цуглуулах ажлыг гүйцэтгэв

A- A A+
Авлигын эрсдэлийн үнэлгээний мэдээлэл цуглуулах ажлыг гүйцэтгэв

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 11 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 54 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 57.4 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалт, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 158 дуудлага хүлээн авчээ.

Төрийн байгууллагууд дахь авлигын эрсдэлийг үнэлэх чиглэлээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, “Автотээврийн үндэсний төв” зэрэг байгууллагаас судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулав.