АТГ одоогийн байдлаар авлигын гэмт хэргийн улмаас учирсан 13.9 сая ам.доллар буюу 47.9 тэрбум төгрөгийн хулгайлагдсан хөрөнгийг буцаан авчирч төсөвт төвлөрүүлэх, хохирол барагдуулах ажлыг зохион байгуулаад байна. Энэ нь зөвхөн гадаад улс орноос татан авсан мөнгөн дүн.
Сүүлийн 4 жилд нийт 3 их наяд төгрөгийн хохирлыг улсад нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулсан.