Авлигатай тэмцэх газар 2021 оны 1 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 28 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж 10 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна.
Авлигатай тэмцэх газар 2021 оны 01 дүгээр сарын 04-08-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 29 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж 3 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна.
Авлигатай тэмцэх газар 2021 оны 1 дүгээр сарын 04-08-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 145 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй. АТГ-аас мэдүүлэг гаргагчдын 2020 оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх эрхийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр meduuleg.iaac.mn цахим системд нээсэн бөгөөд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхэллээ.
Авлигатай тэмцэх газар 2020 оны 12 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 35 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж, 6 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна. Үүнээс зөрчилтэй мэдүүлсэн 2 байв.
Авлигатай тэмцэх газар 2020 оны 12 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 100 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.