Шинэ үеийн манлайлагч залуус шударга ёсыг юу гэж ойлгодог вэ. Мөн хэрхэн тайлбарлах бол. Энэ талаар Авлигатай тэмцэх газраас залуучуудын дуу хоолойг сонсох аян өрнүүлж байгаа билээ. Энэ аянд оролцож буй “Book and movieholics” хуудсыг хөгжүүлэгч, кино сонирхогч Н.Өнөржаргал манай буланд уригдаж, “Ноён Смит Вашингтон явсан нь” /1939/ кинонд туссан шударга ёс, үнэт зүйлийн талаар байр сууриа илэрхийллээ.