Малайз улсын баялгийн сан болох “1MDB”-ээс хулгайлагдсан 156 сая долларыг буцаан өгсөн гэж АНУ-ын Элчин сайдын яам мэдэгдэв

A- A A+
Малайз улсын баялгийн сан болох “1MDB”-ээс хулгайлагдсан 156 сая долларыг буцаан өгсөн гэж АНУ-ын Элчин сайдын яам мэдэгдэв

Куала Лумпур дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас “1MDB”-ийн дуулиант авлигын хэрэгтэй холбоотой 156 сая долларын хөрөнгийг АНУ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дараа Малайз улсад буцаан өгсөн гэж мэдэгдлээ.

Малайз улсад суугаа АНУ-ын Элчин сайд Эдгард Д Каган хэлэхдээ, АНУ-ын Хууль зүйн яамнаас явуулсан шалгалтын дараа энэ хөрөнгө нь тус улсад буцаан олгох хөрөнгөний дөрөв дэх хэсэг гэв.

Ноён Каган өнгөрсөн Пүрэв гарагийн орой ЭСЯ-аас гаргасан мэдэгдэлдээ "Энэ их мөнгө эцэст нь Малайзын ард түмний өдөр тутмын амьдралыг сайжруулахад зориулагдаж, анхны зорилгынхоо дагуу ард түмэнд харьяалагдах болно” хэмээжээ.

Каган мягмар гарагт Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахимтай уулзаж, буцаан олголтыг баталгаажуулсан ба энэ нь буцаасан хөрөнгийн нийт хэмжээг 1.4 тэрбум долларт хүрсэн болохыг элчин сайдын яам мэдэгдэв.

АНУ-ын албаныхны тооцооллоор өндөр албан тушаалтнууд болон тэдний ажлын хамтрагчид нийлж Малайзын баялгийн сангийн “1MDB”-аас 4.5 тэрбум гаруй долларыг завшсан гэж үзэж байна.

Үүнээс үүдэн гарсан дуулиан нь Малайз улсын Засгийн Газарт сүүлийн жаран жилд анхны өөрчлөлтийг авчирч, зургаан улсад мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаар  Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак болон Голдман Сакс банкны эзэн асан Рожер  нарыг яллахад хүргэв.

 

Эх сурвалж: https://www.aljazeera.com/economy/2024/6/14/malaysia-handed-back-156m-in-stolen-1mdb-funds-us-embassy-says