.: РУМИН :.

A- A A+
.: РУМИН :.

Түүх

Нэр, хүчин төгөлдөр болсон огноо:

Нэр: Төрийн дээд алба, төрийн алба, бизнесийн албанд ил тод байдлыг хангах, авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хууль гэж хэлж болох, Assuring transparency in performing public positions, prevention and fighting corruption of The Romanian Law on certain steps for assuring transparency in performing high officials positions, public and business positions, for prevention and sanction?

Энэ хууль нь энэ төрлийн харилцааг анх зохицуулсан акт мөн үү? Эсхүл үүнээс өмнө ямар нэг зохицуулалтын акт байсан уу?

Энэ хууль нь “ТӨАТ, магистрат, төрийн албан хаагч, удирда албан тушаалтны хөрөнгөд аудит хийх” хуулийн дараа 1996 онд батлагдсан. 

Төрийн албан хаагчдаас хөрөнгөө мэдүүлэх үүргийг Үндсэн хуульд заасан уу?

Байхгүй

Хуулийн үйлчлэх хүрээ

Төрийн ямар албан хаагчид, томилогдсон этгээдэд энэ хууль үйлчлэх вэ?

2 дугаар зүйлд энэ тухай заасан. Төрийн төв болон нутгийн захиргааны байгууллага, төрийн төлөө үйлчилдэг институт, дигнитарын кабинетын ажилтнууд, бусад байгууллагын удирдах, аудитын албан тушаалтнууд.

 

Ямар төрлийн сонгогдогчдод энэ хууль үйлчлэх вэ?

2 дугаар зүйлд заасны дагуу Ерөнхийлөгч, парламентын танхимын ерөнхийлөгч, орлогчид, сенаторууд, Ерөнхий сайд, ЗГ-ын гишүүн, улсын болон нутгийн зөвлөлийн гишүүд, захирагчид, тэдгээрийн орлогчид. 

Хэрэв энэ хууль гагцхүү томилогдсон, өндөр албан тушаалтанд хамаарах бол бусад нийтлэг томилогдсон албан хаагчид ямар шаардлага тавигдах вэ?

Төрийн бүх албан хаагчид үйлчилнэ.

Нутгийн захиргааны албан хаагчид энэ хуулийг мөрдөх ёстой юу?

тийм.

Мэдүүлгийн агуулга

Ямар төрлийнхэмжээний хөрөнгийг мэдүүлэх ёстой вэ?

Мэдүүлэх хөрөнгө:  газар, барилга; амьдарч буй байр, орон сууц, байшин, амралтын байшин, үйлдвэрлэл худалдааны зориулалттай барилга;  хөдлөх хөрөнгө-тээврийн хэрэгсэл; гадаад дотоодод байгаа үндэсний болон гадаад вальютаар байгаа мөнгөн хуримтлал (10,000 euro-гоос дээш); 10,000 euro-гоос дээш авлага; 10,000 euro-гоос дээш бонд; 10,000 euro-гоос дээш орлого оруулдаг бусад хөрөнгө; commercial компанийн хувь эзэмшил (10,000 euro-гоос дээш); 10,000 euro-гоос дээш хэмжээний орлого олдог бусад үйл ажиллагаа; хүлээн авсан бэлэг (300 euro-гоос дээш)

Гэр бүлийн гишүүдийн хөрөнгийг мэдүүлэх ёстой юу?

38 дугаар зүйлийн (14)-т зааснаар нөхөр, эхнэр, асрамжид байдаг хүүхдийг хамруулдаг.

Мэдүүлгийн давтамж, арга

Төрийн албанд анх ажилд орохдоо мэдүүлэг гаргах уу? Дараа нь хэзээ дахин мэдүүлэг гаргах вэ?

Ажилд орсноос хойш 30 хоногийн дотор, дараа нь жил бүр.  

Мэдүүлгийг электрон хэлбэрээр гаргаж болох уу?

Үгүй.

Мэдүүлгийн процесс

Мэдүүлгийг төрийн аль байгууллага хүлээн авч шаардлагатай процессыг явуулах вэ?

4 дүгээр зүйлд заасны дагуу байгууллага бүрт мэдүүлэг хүлээн авах нэгж ажиллана. Жишээлэл, Ерөнхийлөгч, түүний болон улсын зөвлөхүүд мэдүүлгээ Ерөнхийлөгчийн тамгын газрын даргад өгнө.

Хэрэв мэдүүлэг гаргагч мэдүүлгээ хугацаандаа өгөөгүй, мэдүүлэгч зөрчил илэрвэл мэдүүлгийн байгууллага нь энэ тухай мэдүүлэг гаргагчид сануулах, тайлбар авах эрхтэй юү?

 

4 (7.4)-д заасны дагуу мэдүүлгээ гаргаж өгөөгүй, шинэчлээгүй тохиолдолд аудитын шалгалт явуулна.

Мэдүүлгийн агуулгыг хэрхэн шалгадаг вэ?

4 (9)-д заасны дагуу мөрдөн байцаалтыг тусгай комисс явуулах ба шийдвэрийг Румины албан ёсны хэвлэлд нийтэлнэ.

Мэдүүлгийг ямар хугацаагаар хадгалдаг вэ?

Энэ талаар хуульд заагаагүй. 

Зөрчилд ногдуулах шийтгэл

Мэдүүлгээ гаргаж өгөөгүй тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?

Энэ тухай хуулийн 6(4)-т заажээ. Мэдүүлгээ гаргаж өгөөгүй тохиолдолд ex-officio аудитын шалгалт явуулна

 

Худал мэдээлсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

 

26(1)-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг Румины албан ёсны хэвлэлд нийтэлнэ.

Энэ хуулийг зөрчсөн тохиолдолд албан хаагчид мөрдөн байцаалт явуулдаг уу?

Тодорхойгүй байна.

 

 

Мэдүүлгийн талаар мэдээлэл авах боломж

Хууль тогтоомжид олон нийтээс мэдүүлгийн талаар мэдээлэл авах боломжийг хангасан уу?

4 (2) дугаар зүйлд заасны дагуу мэдүүлгийг албан тушаалтны ажилладаг байгууллагын веб сайтад байрлуулах буюу ТӨАТ-ы мэдүүлгийг Румины албан ёсны хэвлэлд нийтэлдэг.

Хууль тогтоомжид олон нийтээс мэдүүлгийн талаар мэдээлэл авах боломжийг хангасан тохиолдолд үүнийг ямар замаар хэрэгжүүлдэг вэ?

 

4 дүгээр зүйлд заасны дагуу мэдүүлгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор албан тушаалтны ажилладаг байгууллагын веб сайтад байрлуулах буюу ТӨАТ-ы мэдүүлгийг Румины албан ёсны хэвлэлд нийтэлдэг. Нийтлэхтэй холбоотой зардлыг албан тушаалтны ажилладаг байгууллага хариуцдаг.