Вьетнам улсын шингэн хүнсний магнат 40 сая долларын залилангийн хэргээр найман жилийн хорих ял сонслоо

A- A A+
Вьетнам улсын шингэн хүнсний магнат 40 сая долларын залилангийн хэргээр найман жилийн хорих ял сонслоо

Тус улсын шингэн хүнсний магнат Тран Куи Тан нь 2019 болон 2020 онд хөрөнгө оруулагчдыгаа 40 сая доллароор залилсан хэрэгт буруутгагдаж өнгөрөгч пүрэв гарагт найман жилийн хорих ял сонслоо.

Хо Ши Мин хотын шүүх Тран Куи Тан болон мөн түүний хоёр охиныг 2019, 2020 онд хөрөнгө оруулагчдадаа зээл олгох замаар тэднийг залилсан хэрэгт буруутай гэж үзжээ.

Тэрээр 71 настай, Тан Хиеп Фат группийн (савтай цай, энергийн ундаагаараа алдартай Вьетнамын хамгийн том шингэн хүнс үйлдвэрлэгчдийн нэг) үүсгэн байгуулагч бөгөөд зээлийн барьцаанд тавьсан хөрөнгүүдийг залилах үйл ажиллагаа хийсэн гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Зээлдэгч нар зээлсэн мөнгөө хүүтэй нь эргүүлэн төлсөн ч гэрээгээ зөрчсөн гэх зэрэг янз бүрийн шалтгаанаар Тан барьцаалсан хөрөнгүүдийг буцааж өгөхөөс татгалздаг байсан.

Мөн тус компанийн гүйцэтгэх захирлын орлогч Таны 43 настай охин Тран Уен Фуонг-д шүүхээс дөрвөн жилийн хорих ял, 40 настай бага охин Тран Нгок Бич-д гурван жилийн хорих ялыг тус тус оноожээ.

Шүүхийн өмнө Тан болсон явдалд харамсаж байгаагаа илэрхийлж, хариуцлага хүлээхэд бэлэн байна гэж хэлжээ. Мөн тэрээр "Надад өршөөл үзүүлж, нийгэмд эргэн ирж ажлаа үргэлжлүүлэх боломжийг надад олгоосой” хэмээн хүслээ.

Тус улсын авлигыг устгах кампанит ажлын хүрээнд 4400 гаруй хүн эрүүгийн хэрэгт буруутгагдаж байгаагийн дотор төрийн албан тушаалтнууд болон томоохон бизнес эрхлэгчид байлаа.

 

Эх сурвалж: https://www.aljazeera.com/economy/2024/4/25/vietnam-jails-soft-drinks-tycoon-for-eight-years-in-40m-fraud-case