Төрийн болон нутгийн захиргааны төв байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд зориулсан “Нэгдсэн сургалт”-ыг 2016 оны 1 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу “Чингис хааны морьт хөшөө цогцолбор” Цонжинболдогт Дэлхийн банкны 14,6 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. Энэхүү нэгдсэн сургалтад мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах чиг үүрэгтэй 113 эрх бүхий албан тушаалтан оролцохоос 101 буюу 89,4 хувь нь оролцсон.
Увс аймгийн ИТХ, ЗДТГ болон бусад төрийн байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтыг 2016.05.18-нд онлайн сургалтыг зохион байгуулж, 26 ЭБАТ оролцсон бөгөөд 2016 оны Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль болохтой холбогдуулан сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах асуудлаар Сонгуулийн ерөнхий хороотой хамтран аймгийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарыг мэдээлэл, арга зүйгээр хангасан.