Персийн булангийн Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын авлигатай тэмцэх байгууллагуудын төлөөлөгчид уулзаж, санал солилцжээ

A- A A+
Персийн булангийн Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын авлигатай тэмцэх байгууллагуудын төлөөлөгчид уулзаж, санал солилцжээ

Өнгөрсөн ням гарагт Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод Персийн булангийн Хамтын ажиллагааны зөвлөл (“ПБХАЗ”)-ийн гишүүн орнуудын Авлигатай тэмцэх байгууллагуудын төлөөлөгчдийн уулзалт болж, шударга байдлыг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх асуудлаар санал солилцсон байна.

Уулзалтаар энэ оны 5-р сарын 8-нд зохион байгуулагдах ПБХАЗ-ийн гишүүн орнуудын Авлигатай тэмцэх байгууллагын дарга нарын уулзалтын бэлтгэл ажлын талаар ярилцлаа гэж Кувейт улсын Авлигатай тэмцэх газрын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Мохамед Бузубар хэлжээ.

Түүнчлэн, тэрээр улсын хөрөнгийг хамгаалах, Авлигын эсрэг НҮБ-ын конвенци дэх ПБХАЗ-ийн гишүүнчлэл, мөн авлигатай тэмцэх, шударга байдлыг нэмэгдүүлэх асуудлаар ярилцсан гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: http://www.kuna.net.kw/ArticleDetails.aspx?id=2607894&language=en