Яам, агентлагуудад хүргүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилттэй танилцав

A- A A+
Яам, агентлагуудад хүргүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилттэй танилцав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 8 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Эрүүл мэндийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар зэрэг байгууллагуудтай хамтран ажиллалаа.

Түүнчлэн “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”, “Мэргэжлийн зэрэг дэв олгох, хүчингүй болгох, сунгах, бүртгэх журам”-ыг хянаж, төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг бууруулах зорилгоор Батлан хамгаалахын сайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээтэй танилцав.

Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэг олгох сургалтыг нийт 311 хүнийг хамруулан зохион байгууллаа.